Friday, August 28, 2015

9 сарын 9 өдөр iPhone 6S танилцуулагдах болно.

Энэ жил танилцуулагдах шинэ iPhone загварууд 9 сарын 9 нөөс 9 сарын 10 шилжих шөнө танилцуулагдах тодорхой боллоо. Учир нь Apple - н албан ёсны сайт болох apple.com дээр шинэ бүтээгдэхүүн танилцуулах үйл ажиллагааны талаар сурталчилгаа тавигдсан байгаа юм. Шинээр танилцуулагдах утаснууд шинэлэг зүйл юу юу агуулах бол






Энэ удаагийн загварууд iPhone 6S , iPhone 6S Plus гэсэн өмнөх жилийн 4.7 инч , 5.5 инч iPhone 6 , iPhone 6 Plus - н сайжируулсан буюу уламжлалт ёсоор "S" тэмдэглэгээ дагуулсан шинэ загварууд байх болно.

Шинээр нэмэгдэх шинэчлэлтийн талаар шуумууд :

Шинээр Rose Gold ягаарсан алтлаг загвар гарна. Үндсэн Gold , Space Grey , Silver гэсэн 3 өнгөний сонголттой байсан бол. Энэ удаа Rose Gold гэсэн шинэ өнгө нэмэгдэх талаар эх сурдалжууд мэдээлэл хийж байна.


Хэрэв Rose Gold загвар гарвал иймэрхүү байдлаар харагдах юм байна.


Шинэ загварууд Force Touch - тай байна

Force Touch гэдэг нь хурууны даралтын хүчийг мэдэрч ажилладаг технологи юм. Одоогоор Apple Watch төхөөрөмж болон Шинэ MacBook зөөврийн компьютерт нэвтрүүлээд байгаа юм.
Нэг үгээр бол хурууны даралтаас хамаараад хийгдэх үйлдэлүүд өөр өөр байна гэсэн үг.


Apple Watch 'Force Touch' сурталчилгааны зураг


Камерны хүчин чадал сайжирна

iPhone 4S загвараас хойш бүх загвар 8 MP камертай явж байгаа. Гагцхүү камерны хөшиг фокус тааруулалт гэх мэт нэмэлт шинэчлэлт хийж яваад байгаа юм.

Харин энэ удаа 12 MP камертай болж дээрээс нь 4k өндөр нягтаршилтай бичлэг хийх талаар эх сурвалжууд мэдээлэл хийж байна


Ажиллах хурд сайжирах болно.

Apple iPhone 4 гар утасаас A4 гэх чип бүтээж шинээр гарсан загвар бүр дээр тухайн чипийг сайжруулж. Хурд хүчин чадал дээр нь анхаардаг болсон. Энэ удаа A9 чиптэйгээр гарах тул хурд хүчин чадал өмнөх бүх загварууд дээрээс илүү хурдан байх болно.

Багтаамж дээр сайжируулал хийнэ

16GB , 32Gb , 64GB гэсэн багтаамжтай загварууд гаргадаг байсанг. Өмнөх жил халаад 16 GB , 64GB , 128 GB багтаамжтай загварууд гаргасан. Энэ тал дээр хэрэглэгч нар 16GB загвар дээр их дурамжхан байсанг сошиал ертөнцөөр илэрхийлж байсан. Энэ удаа 32GB загвар гарч магадгүй талаар эх сурвалжууд мэдээлэл хийж байгаа юм. Учир нь 12 MP камертай болвол 8 MP камераар авсан зурагнаас илүү багтаамж эзлэх тул үнэхээр камерны чадвар сайжируулвал дагаад багтаамжаа бас өсгөх боломжтой байх талаар эх сурвалжууд мэдээлэл хийж байна.


Рам 2GB болох боломжтой

Хэрэв Рам нь 2GB болвол хэрэглэгчийн утас дээрээ хийх үйлдэл болон аппликэйшн гарах орох процесс аппликэйшн хооронд шилжих ' multitasking ' хийх хурд илүү хурдацтай шилжих боломжийг бүрдүүлдэг. Өмнөх загварууд 1GB рамтай бөгөөд харин энэ удаа 2GB болж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлэл хийж байгаа юм.




Одоогоор гадаадын мэдээлэлийн сайтууд болон apple  - н мэдээлэл бичдэг сэтгүүлч нар apple мэдээлэл бичдэг сайтууд эдгээр мэдээлэлийг нийтэд цацсан байна. Гэхдээ яг дээрх таамгууд бүгд биелэлээ олно гэсэн үг биш. Гагцхүү бүх учир нь 9 сарын 9 шөнө мэдэгдэх юм.


No comments:

Post a Comment