![]() |
| Шинэ өнгө |
Шинээр гарсан загварууд iPhone 6s болон iPhone 6S Plus гэсэн нэртэйгээр зарлагдсан юм. Өмнөх загваруудтай ижлээр 4.7 инч болон 5.5 инч хэвээрээ хэдий ч энэ удаа цоо шинэ өнгө болох ' Rose Gold ' нэмэгдсэн юм. Ингээд Silver , Gold , Space gray , Rose Gold гэсэн нийт 4 өнгөний сонголттой болсон байна. Дэлгэцийн урд шил буюу гадаргуу шил маш бат бөх чанартай болсон.
Өмнөх загварууд голоороо хялбар нугарах тохиолдол маш өндөр эрсдэлтэй байсан. Тул энэ удаагийн загварууд 7000 хөнгөн цагаан стандарт ашиглаж. Тэрхүү асуудалыг шийдэж чадсан гэнэ.
Камер
![]() |
| 12MP шинэ камер (theverge.com) |
iPhone 4s - с хойш 4 жил Apple - н iPhone камер 8MP суурьтай байсан. Харин энэ удаа цоо шинэ iSight 12MP чанартай камертай болж шинэчлэгдсэн байна. Зөвхөн шинэчлэгдээд ч зогсохгүй 4k өндөр нягтаршилтай бичлэг хийх болон live photo буюу зураг авах үедээ зургаа хөдөлгөөнд болгох бүрэн боломжтой болсон байна.
Түүнчлэн урд камер 5MP болж сайжирч селфи хийхэд асуудалгүй болгож өгсөн байна.
Хүчин чадал
![]() |
| системийн шинэчлэлт |
3 - р үеийн 64bit чип буюу шинэ үеийн өндөр хурдтай чипээр тоноглогдсон байна. Бусад загваруудаас 70% илүү хурдан ажиллах бололцоог танд олгох гэнэ. Мөн график процессорын чадамж бусад загвараас 90% илүү хурдан ажиллах бүрэн чадалтай. Түүнчлэн хурууны хээ уншигч Touch ID дахин шинэчилж өмнөх Touch ID - г бодвол 2 дахин илүү хурдан ажиллах чадвартай болсон байна.
LTE сүлжээг 23 төрлөөр хүлээн авахаас гадна 300 Mbps (LTE) хүртэл давтамжийг хүлээн авч 866 Mbps (Wi-Fi) ажиллах чадвартай болсон.
Шинээр нэмэгдсэн нэмэлтүүд
3D мэдрэгч
![]() |
| 3D мэдрэгч жишээ зураг (apple.com) |
Та taptic хөдөлгүүрийн тусламжтай шинэ Multi-touch дэлгэц дээр олон үйлдэл хийж чадна. Зөвхөн таны сонгосон аппликэйшн хурууны дарсан даралтаас хамаарч өөрт тань олон төрлийн үйлдэлүүдийг ' 3D мэдрэгч ' олгож байгаа юм. Бусад загвар дээр бид камер апплуу орохдоо зөвхөн дарж ордог байсан. Харин энэ удаа iPhone 6s болон iPhone 6s Plus дээр орохгүйгээр өөрийн сонголтоо дураараа хийх бололцоотой болсон байна.
Хөдөлдөг ханын зураг
![]() |
| dynamic wallpaper жишээ зураг (apple.com) |
Өмнө нь бид нэгэн хэвийн ханын зурагтай байдаг байсан. Dynamic wallpaper гэж хэдэн бөмбөлөг л хардаг байсан бол. Энэ удаа илүү гоёмсог хөдөлдөг ханын зураг байгалийн гайхамшигийг утасны дэлгэцээс мэдэрнэ таашаах боломжтой болжээ. Хамгийн гоё санагдах нь Та өөрийн бүтээсэн Live Photo - г дэлгэц дээрээ тавих боломжийг олгож байна. Бяцхан үрийнхээ торгон агшинг lockscreen дээрээ тавих бас л гоё санагдана биздээ.
Хөдөлгөөнт зураг
![]() |
| Live Photos зураг (apple.com) |
Android утсаа iPhone болгох хялбар боломж
![]() |
| Android шилжих боломж (theverge.com) |
Та Android утас барьж байгаад iPhone авахаар болох үед өөрийн хэрэгтэй контентуудаа зөөх гэж бас л ажил болдог байсан биздээ. Гэхдээ энэ удаа илүү уян хатан болж Android утсаас бүх хэрэгтэй юма нэгэн зэрэг хуулаад авах боломжийг бүрдүүлсэн байна.
Үнэ болон багтаамж
![]() |
| худалдаалах үнэ болон багтаамж (theverge.com) |
Худалдаанд гарах хугацаа
![]() |
| 9 сарын 25 нд худалдаанд |
9 сарын 25 өдөр албан ёсоор худалдаанд гарна. Урьдчилсан захиалга 9 сарын 12 нд эхлэх юм байна. Одоогоор монголд яг хэдийгээр ороод ирэх талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.
Албан ёсоор дараах улс орнуудад худалдаанд гарна.
![]() |
| худалдаанд гарах улс |











No comments:
Post a Comment