Хүнээс хэрэглэж байсан iPhone авахдаа анхаарах зүйлс
Apple iOS систем дээр нэгэн томоохон хэмжээний шинэчлэлт хийсэн нь Activation Lock юм. Энэ нь тухайн утасны хэрэглэгч өөр дээрээ утсаа бүртгүүлэх боломжтой шинэчлэлт.
Ингэснээр тэр ID - г ашиглаж л утасны түгжээг гаргах боломжтой байдаг байна.
Ийм шалтгаанаас болж олон хэрэглэгч хүнээс утас аваад ашиглаж чадахгүй Activation lock болгоод хохирсон тохиолдол их байдаг байна.
Хэрхэн activation lock болон apple id lock - той байгаа эсэхийг шалгах боломжтой вэ ?
Авах гэж байгаа утас дээр шалгах бол
Settings > General > About гэж ороод боломжтой эндээс та IMEI кодыг авах боломжтой
дээрх код нь apple үйлдвэрээс өгдөг давхцахгүй тухайн төхөөрөмжийн мэдээлэлийг хадгалж байгаа регистерийн дугаар "register number" юм.
Бусад шалгах аргууд
iPad болон iPod touch дээрээс шалгах
Хэрэв та iPad болон iPod touch дээр шалгах бол арын хэсгээс serial дугаарыг олох боломжтой
iPad (cellular) загвар бол хайрцагных нь хараас хараарай
iPhone 5 - с дээш утас дээр шалгах

iPhone 3G, iPhone 3GS, iPhone 4 (GSM model), болон iPhone 4s дээр шалгах
симнийхээ оролт "sim tray" дээрээс IMEI дугаар харах боломжтой

симнийхээ оролт "sim tray" дээрээс IMEI/MEID 15 оронтой дугаараас эхний 14 орон IMEI дугаарыг илтгэх бөгөөд 14 оронтой дугаар нь IMEI дугаар
Activation screen буюу идэвхжүүлээгүй горимд байгаа утсыг шалгах
Цэнхээр өнгөөр харагдах 'i' тэмдэгт дээр дараад IMEI кодыг харах боломжтой

Хэрхэн activation lock - той байгаа эсэхийг шалгах вэ ?
https://www.icloud.com/activationlock/
ороод бөглөх талбар дээр шалгах гэж буй төхөөрөмжний IMEI код эсвэл Serial дугаарыг оруулаад доор нь байрлах CAPTCHA кодыг дуурайлган бичээд шалгаарай
шалгасны дууссаны дараа өөр нэг id дээр бүртгэлтэй буюу "id locked " бол "On" гэж гарч ирнэ.
Тухайн утасны эзэны Apple ID - г заавал гаргуулах ёстой гаргаж дуусахаар нь дахиж шалгаарай
Хэрэв үнэхээр гарсан бол Activation Lock : OFF болох болно.
Өөрийнхөө id-гаар activation хийх , идэвхжүүлэх боломжтой

үүний тулд
Settings > iCloud > Өөрийн Apple ID гаар нэвтэрээд > Find my iPhone "On" болгоорой
гадаад үзэмж болон харагдах байдал сэв зураас боолтын толгой элгэдсэн эсэхийг нүдээр хараад системний талаас нь ажиллагаа хэвийн эсэхийг ярьж мэссэж бичих вайфай сүлжээ ашиглах камер зэрэг өөрийн талаас шалгах ёстой боломжит хувилбаруудаа нягталж үзээрэй





No comments:
Post a Comment