Thursday, February 5, 2015

iOS 8 монгол бичгийн байрлалууд харьцуулалт

iOS 8 дээр хөгжүүлэгчийн бичгийн байрлал дэмждэг болсоноос хойш. iOS 8 систем дээр монголоор бичих бололцоотой болсон билээ. Хамгийн түрүүнд iKon.mn сайт өөрсдийн бичгийн байрлалаа хөгжүүлсэн бөгөөд. Харин дараа нь Мазаалай толь бичиг хөгжүүлдэг Kaizen Mongolia өөрсдийн бичгийн байрлалаа хөгжүүлсэн юм.







iKon.mn  бичгийн байрлал өмнөхөө бодвол илүү сайжирсан.



Ерөнхий ижил төрөл зүйл :

• Урьдчилан үг санал болгох систем
• Зарим түгээмэл бичигддэг тэмдэгтүүдийг товч солихгүйгээр оруулах боломж
• Apple-ийн үндсэн UX (user experience)-ийг хэвээр хадгалсан байрлалууд нь ижил







Давуу тал болон ялгаа :


Хэдий ижилхэн хоёр бичгийн байрлал боловч бие биенээсээ онцлох давуу талуудтай

iKon.mn Өгүүлбэрийн товчлол ашиглах боломж зарим нэг үгнүүдийг товчлолоор оруулах нь их дажгүй бичихэд цаг илүү хөнгөвчилж чадсан шийдэл.





Мазаалай : бичихэд илүү хурдан бололцоотой болсон бичгийн үсэг хоорондын үндсэн  UX (user experience) загварыг болиулж илүү хурдан бичих бололцоо олгосон нь сайшаалтай
Бичвэр арилгах , Бичвэр хурдан арилгах , Бичвэр томруулах , Бичвэр тогмол томруулах Бичвэр багасгах гэх мэт үйлдлүүд нэг болон хоёр хурууны тусламжтай хийж болно.






Хүндрэл тулгамдсан асуудал
Хэрэглэгчийн зүгээс хүндрэлтэй асуудалууд байна.

Мазаалай : 

• нэгэнт хуруугаараа гүйлгэж устгаж болдог юм чинь тэр буланд байгаа устгах товч байх хэрэг байгаа юм болов уу ?
• үндсэн UX (user experience) дассан байдлаасаа болоод зай авахдаа enter товч дээр байнга андуурч дарах юм. Энэ бол хамгийн их гайхал төрүүлсэн асуудал энэ асуудалийг эс тооцвол Би л хувьдаа САЙН болсон гэж дүгнэмээр байна.
• Доор хэсэгт байгаа зай авах цэг таслал гарыг нуух устгах товчнууд хэт олонг зэрэг шахсан болхоор дарах болгондоо томоохон гартай хүн андуурч дарах асуудалтай

гэхдээ Мазаалай бичгийн байрлал одоогоор анхны загвар дээрээ байгаа цаашдаа илүү сайжирна гэж би найдаж байна.

iKon.mn : анх гарсан загвараасаа хэд хэд сайжираад одоо арай дээр болсон.





Дүгнэлт 

Хоёр бичгийн байрлалуудыг iOS 8.2 beta 5 дээр туршсан бөгөөд хоёул асуудалгүй ажиллаж байгаа. Гэхдээ бичгийн байрлалууд ихэвчлэн spotlight search хийх үед гарахгүй удаад байсан энэ харин Apple - н системийн гажиг. Түүнчлэн бичгийн байрлалуудын шилжих хурд ижилхэн сайн үр дүнтэй байгаа. Эндээс үзээд таны хэрэглээнд аль нь илүү тохиромжтой байгаа түүнийгээ хэрэглээрэй





Appstore дээрээс татах түлхүүр үг





No comments:

Post a Comment