Sunday, January 4, 2015

iPhone батарей зарцуулалт багасгах 10 зөвөлгөө

iPhone батарей зарцуулалт хурдан байдаг. Гэхдээ хэрэглэгч өөрөө зарцуулалтад нөлөөлж буй хүчин зүйлүүдийг хасах хянах хаах гэх мэт үйлдэлүүд хийж утасныхаа батарей зарцуулах хугацааг уртасгах мөн бага цэнэгтэй үед нэн яаралтай үед батарей зарцуулах хугацааг уртасгах гэх мэт үйлдэлүүдийг гүйцэтгэж болдог байна.



1. Дуу бага тоглуулах
Хэрэв таны утас маш бага хэмжээний цэнэгтэй байвал та дуу тоглуулаад хэрэггүй л боловуу бодит цаг "realtime" дээр тулгуурлаж ажилладаг зүйл болхоор таны цэнэгийг ихээхэн хэмжээгээр урсгах болно.

























2. Дэлгэцний гэрэлийг багасгах

Энэ бол хамгийн үр дүнтэй арга багахан хэмжээний цэнэгтэй үед та дэлгэцний нягтаршилаа 20% дээр байлгахад хамгийн тохиромжтой байдаг. Дотор тасалгааны гэрэлтэй үед бол 30-40 % байхад хэвийн бөгөөд 80-100% хүртэл байх үед таны цэнэг зарцуулалтанд ихээр нөлөөлдөг байна. Гэхдээ 100% цэнэгтэй байж 20% болгочоод сохойгоод байна гэж юу байхав :)
Цэнэг бага байх үедээ 20% дээр байлгаж байгаарай

3. Дэлгэцний хөдөлгөөн болиулах




























Та анзаарч байсан уу iPhone гартаа бариад зөөлөн хөдөлгөхөд  аппликэйшн зурагнууд хөдөлгөөнгүй байж харин зөвхөн арын хэсэг хөдөлгөөнтэй байдаг. Энэ нь хэдий харагдах байдлаасаа сайхан ч цэнэг зарцуулалтанд мөн л муугаар нөлөөлдөг.
Settings > General > Accessibility > Reduce Motion  "Off" болгоорой

4. Байршил тогтоогч унтраах

























Location Service - буюу байршил тогтоогч байршил бичигч нь ерөнхийдөө таны байршилийг тэмдэглэж байдаг бөгөөд Location Service ашиглах эрхтэй аппликэйшнуудийг ашигласанаар таны байгаа байршилийг хэрэглэгчийн зөвшөөрлөөр ашигладаг. Жишээлбэл та location service асаалттай үед мөн дата ашиглаж байгаа үедээ дурын газраас зураг дархад таны тэрхүү газрын байршил өргөрөг угтрагаар хадгалагддаг юм. Ерөнхийдөө хэрэггүй гэсэн үедээ мөн цэнэг хэмжээ бага үедээ унтраах хэрэгтэй байдаг бөгөөд таныг хөдөлгөөн хийх үед таны байршилийг тэмдэглэж шинэчилж байдаг.

Settings>Privacy>Location Services дээрээс унтраана уу

6. Wifi сүлжээг унтраах



Батарей бага байгаа үед WiFi сүлжээ ашиглаж байх нь батарей зарцуулалтанд ихээхэн нөлөөлөх бөгөөд интернэттэй ямар нэг холбоотой аппликэйшн iOS сервис үйлчилгээний процессууд бүгд нэгэн зэрэг ашиглах тул батарей зарцуулалт өндөр байх болно.
Settings -> Wi-fi -> унтраах эсвэл дэлгэцний доор хэсгээс хуруугаараа гулсуулж Control Center гаргаж ирж унтраах

6. Bluetooth сүлжээг унтраах
























Батарей бага байх үедэ bluetooth ашиглах нь зарцуулах хэмжээнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг хэрэв та энгийн үед мөн ашиглаагүй үед bluetooth чинь асаалттай байвал унтраасан дээр боловуу
Settings -> Bluetooth-> унтраах эсвэл дэлгэцний доор хэсгээс хуруугаараа гулсуулж Control Center гаргаж ирж унтраах

7. Data ашиглалтийг зогсоох



























Батарей цэнэг бага байх үед эсвэл  Data ашиглаагүй үед Cellular Data - гаа унтрааж байх хэрэгтэй бөгөөд учир нь энэ нь хамгийн ихээр цэнэг гүйлгэдэг тохиргоо билээ.
Settings -> Cellular  ->  “Cellular Data” -г унтраах хэрэгтэй.

8. Ашиглаагүй аппликэйшнуудыг хаах


























iPhone дээр ямар нэг аппликэйшн ашиглаад гархаар шууд гардагүй бөгөөд  цаанаа ажиллаж байдаг "background running". Харин та нэг аппликэйшн хэрэглэж дуусвал дандаа Force Close буюу нэг мөсөн гаргаж хэвшээрэй ингэхийн тулд
Home товч дээр хоёр удаа дараад гарч ирсэн нь таны нийт ашигласан одоогоор идэвхтэй горимд байгаа аппликэйшнуудын жагсаалт гарч ирнэ. Гаргах аппаа дээшээ чирээд гаргаарай

9. Airplane горим асаах



Цэнэг бага үед Airplane горимд дээр тавих нь батарей зарцуулалтийг эрс багасгадаг бөгөөд гаднаас орох дотроос гарах бүх сүлжээний урсгалийг хааж байгаа үйлдэл болхоор цэнэг зарцуулалт эрс бага байдаг.

Мөн утсаа та airplane горим дээр нь тавиад цэнэглэвэл 2 дахин хурдан цэнэг хуримтлуулдаг.
10. Шинээр дата ирэхийг хязгаарлах




майл ирэх хуанли дээр мэдэгдэл ирэх гэх мэт төрлийн мэдээлэлүүд байнга шинэчлэгдэж шалгагдаж байдаг болхоор энэ нь батарей зарцуулалтанд тодорхой хэмжээнд нөлөөлдөг байна.
Settings -> Mail, Contacts, Calendars -> Fetch New Data дээрээс Fetch болон Push хийхийг хааж болно.

Дээрх 10 зөвөлгөөг дагаж хийгээд та батарей бага үед батарей зарцуулалтаа багасгах мөн нэн яаралтай үед батарей зарцуулалтийг та багасгаж чадах болно.

Танд хэрэгтэй өөр нийтлэл

Таны iPhone цэнэг хурдан дуусаж байгаа 14 шалтгаан





No comments:

Post a Comment