Showing posts with label ios. Show all posts
Showing posts with label ios. Show all posts

Saturday, June 14, 2014

Apple-ын iOS үйлдлийн системийн давуу тал юу вэ?

Та Apple iOS системийн давуу талуудын талаар мэдэх үү? Apple iOS системийн 7 дахь загвар нь дэлхийн хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа системүүдийн нэг бөгөөд тус загварт багтсан аппликэйшн болох нэмэлт үйлдэлүүд хэрэглэгчийг ашиглахад амарчилж хялбаршуулсан үйлдэлүүдтэй байдаг.


Wednesday, May 14, 2014

iOS уу? Android уу?

iOS уу? Android уу?

Алим сонгох уу? Робот сонгох уу?

iOS үйлдлийн систем бол Apple компаниас гаргадаг iPhone, iPad зэрэг төхөөрөмжүүд дээр зориулж гаргадаг төхөөрөмжтэйгээ төгс зохицож ажилладаг систем. Харин Андройдын хувьд бол олон гар утасны үйлдвэрлэгчидэд зориулан гаргадаг цогц систем юм. Стандартын дагуу хийгдсэн бүх төхөөрөмж дээр ажиллаж олон төрлийн үйлдлүүдийг гүйцэтгэж чадна. Тэгвэл iOS болон Андройдын давуу, сул талууд нь юу вэ?

iOS:
     - График, дүрслэл өндөр чанартай ялгаруулдаг
     - Кодын хувьд хаалттай буюу хамгаалалт өндөр
     - Зөвхөн утасны төхөөрөмждөө зориулж системийн үйлдлүүд хийгддэг учир хурдан шуурхай
     - Вирусгүй
     - Jailbreak хийснээр төлбөртэй апп, тоглоомыг суулгаж утсаа хүссэнээрээ өөрчлөх
     - "Game Center" найзуудтайгаа оноогоор өрсөлдөж тоглох
     - "iCloud" таны зураг, утасны дугаарууд интернэтэд нөөцлөгдөнө.
     - "FaceTime", "iMessage" интернэттэй үед үнэгүй утсаар ярьж мессеж бичнэ
     - "iTunes" албан ёсны эх сурвалжаас өндөр чанартай дуу, киног худалдаж авах
     - "iTunes U" дэлхийн шилдэг их сургуулиудын хичээлийг үнэгүй үзэх

Android:
     - Мэдээллийг боловсруулахдаа илүү хурдан
     - Нээлттэй эхийн кодтой учир өөрөө засварлаж, янзлах боломжтой
     - "Google Play Games" найзуудтайгаа оноогоороо өрсөлдөж тоглох
     - "Google Play Music" албан ёсны эх сурвалжаас өндөр чанартай дууг худалдаж авч сонсох
     - "Google Play Newsstand" дэлхийн томоохон мэдээний агентлаг, сэтгүүлүүдийг унших
     - "Google Play Movies" холливиудын бүх шилдэг киног худалдаж авч болно
     - "Google Goggles" та хүссэн зүйлийнхээ зургийг нь аваад хайлт хий
     - Хамгаалалт iOS-ийг бодоход харьцангуй сул тул "Bluetooth"-ээр дуу, кино, зураг дамжуулах боломжтой

Судалгаа


eMarketer , АНУ - д 2012 оны байдлаар 121 сая ухаалаг утас хэрэглэгчид байна гэж тооцоо гаргасан харин энэхүү үзүүлэлт нь 32 %  өсөж 160 сая болсон юм.

iOS уу? Android уу?
эх сурвалж : statista Нийт  АНУ- д ухаалаг утас хэрэглэж байгаа хэрэглэгч 2012-2014 оны байдлаар android  илүү байна

Сүүлийн үеийн худалдаанд гарч байгаа нийт 5 ухаалаг утаснуудын 4 нь android утас байна
iOS уу? Android уу?
2013 оны бизнесийн 2р улирал хүртэл үзүүлэлт
Системүүдийн ашиглаж байгаа хэрэглэгчидын судалгаа

/iOS 7 бол iOS системийн хамгийн сүүлийн гаргасан загвар мөн Android kitkat нь Android системийн хамгийн сүүлд гаргасан загвар юм/

2014 оны байдлаар  нийт apple төхөөрөмжүүдийн 87% нь iOS 7 систем суулгасан байгаа юм.

iOS уу? Android уу?
эх сурвалж http://www.businessinsider.com.au

Android системийн Jelly Bean загвар нь одооогоор хамгийн их хэрэглэгдэж байгаа юм

iOS уу? Android уу?
эх сурвалж http://www.businessinsider.com.au


Appstore Playstore дээр байрлах аппликэйшнуудын судалгаа


iOS уу? Android уу?
нийт татагдсан аппликэйшн (2012 он судалгаа)

iOS уу? Android уу?
2012 оны байдлаар нийт байгаа аппликэйшн тоогоор


Apple Appstore дээр нийт аппликэйшн 1 сая аль хэдийн давсан байгаа бөгөөд одоогоор Appstore дээр хамгийн их аппликэйшн байрлаж байгаа юм.

эх сурвалж : www.forbes.com

одоогоор манай монгол улсад аль системийг түлхүү хэрэглэж байгаа талаар судалгаа хараахан байхгүй байгаа хэдий ч нэг үеээ бодвол iOS буюу iPhone хэрэглэгч эрс ихэссэн байгаа.