харьцуулсан зураг дээр зүүн гар тал iOS 8 баруун гар тал iOS 9
1. Шинэ фонт
Apple Өмнөх системийн загварууд дээрээ Helvetica Nue фонт ашигладаг байсан бол. Apple watch гаргахдаа 'San Francisco' фонт ашиглаж ирсэн . Харин энэ удаа iOS 9 систем дээрээ мөн адил фонттой болгожээ. Та фонтуудын ялгааг доорх зурагнаас харж болно.
2. Podcast апп загвар нь өөрчлөгдсөн
Та iOS 9 системээс цоо шинэ Podcast aппыг харах боломжтой. Тоглуулж байгаагүй жагсаалт болон дуртай радио түгээлт үзэх болон шинэ дугаар гарсаныг тоглуулах зэрэг шинэчлэлт агуулсан.
3. App хооронд шилжигч
Өмнөх апп дотор шилжигч iOS 9 систем дээр илүү хялбар болсон байна өмнөхөө бодвол ар араасаа жагссан байдалтай харагдах байдалтай болсон. Өмнөх загвар дээр сүүлд дуудлага хийсэн эсвэл хамгийн их харилцдаг хүмүүсийн нэр гардаг байсан бол iOS 9 дээр тэр хэсэг хасагдсан байна
4. Хайлтын хэсэг
5. Баттерэй хэрэглээний мэдээлэл
Баттерэй хэрэглээний мэдээлэлийг та settings -> battery гэж харах боломжтой болсон. Та баттерэй зарцуулалт болон ашиглагдаж байгаа аппуудын дэлгэрэнгүй мэдээлэл авах ямар апп баттерэй зарцуулалтанд нөлөлж байгаа харж болно.
6. Камер апп

7. Буцах товч
Өмнөх загварууд дээр байгаагүй цоо шинэ шинэчлэлт Хайлт болон Notification ирсэн мэдээлэлийн дагуу аливаа нэг аппруу орох үед Буцах товч дээр харагддаг болсон
8. Share хийх хэсэг
Safar дээр share хийх үед гарч ирдэг жижиг цонхны харагдах байдал хэрэглэгчийн интерфайс шинэчлэгдсэн бөгөөд илүү дугуйрсан хэлбэртэй болон гэрэлтэй болсон юм.
9. Safari дээр унших горим шинэ өөрчлөлт
Safari апп дээр унших горим асаах үед үсэгний том жижиг сонгодог байсан бол. Энэ удаа арын фоныг хүртэл өөрчлөх боломжтой болжээ.
10. Siri шинэ хэрэглэгчийн график интерфайс
Siri UI энэ удаа шинэчлэлт хийж Apple Watch дээрх siri - тэй ижил загвартай болсон байна.
11. Settings хэсэг дээр хайлт хийх боломжтой
Settings хэсэг дээр та дуртай тохиргоогоо хайж олох боломжтой хайх хэсэг шинээр дээд хэсэг дэр харагддаг болсон.
12. Текст хэлбэржүүлэлт өөрчлөлт
Жижигээр буюу caps lock ашиглаж бичээгүй бичвэр. iOS 9 систем дээр өөр харагддаг болсон байна.
13. Газрын зураг апп
Та очих аливаа нэг газар ойрхон дэлгүүр хоол идэх газар гэх мэт хайлтуудыг хялбар олох боломжтой болсон байна.
14. Дуу хоолой мэдрэгч шинэ хэрэглэгчийн график интерфайс
Дуу хоолой мэдрэгч шинэ загвартай болжээ. Түүнчлэн шинэ төрлийн хөдөлгөөнт дүрстэй болж.
15. Линк хаяг share хийх боломж
Safari болон хөтөч дээр бичсэн аливаа нэг хаягийг шууд share хийх боломжтой болсон.
16. Дайран өнгөрөх чиглэл
Та iOS 9 тусламжтай өөрийн оруулсан чиглэлийн дайран өнгөрөх буудал зогсоол гэх мэт чиглэлийн мэдээлэлүүдийг харж чадахаар болжээ.
17. Принт хийх тохиргоо
Хавтас хэрэг файл материал хэвлэхдээ. Хэвлэх төрлөө сонгох. Хуудаснуудыг харах болон хар цагаанаар хэвлэх сонголттой.
18. Анхааруулах цонх
Анхааруулах цонх iOS 9 дээр дээр дугуйрсан булантай болсон байна. Яг л дугуй булант цай шиг :D
19. Бага цэнэгтэй горим
Бага цэнэгтэй горим буюу low power горим асаасан үед дэлгэцийн өнгө буурах background app refresh тохиргоо хаагдах интенэтээс татах авах боломжийг хаах. Түүнчлэн дэлгэцийн график хөдөлгөөн хасагдах юм. Бага цэнэгтэй горим асаасанаар утасны цэнэг барих хугацаа 3 цагаар нэмэгдүүлдэг байна.
iPad дээрх өөрчлөл
20. Зэрэг ашиглах боломж
Та iPad дээр Safari хөтөч ашиглаж юм унших зуураа notes ашиглах өөрөөр iMessage дээр хэн нэгэнтэй харьцах зэрэг үйлдэл хийж болно.
21. Дэлгэцээ хуваах боломж
iPad дээр та 2 зэрэг аппликэйшн ашиглаж болохоор болсон байна. Гэхдээ зөвхөн iPad Air 2 болон iPad Pro дээр л энэхүү үйлдэл боломжтой гэнэ.
22. Хосолсон дэлгэц
Та iPad дээр хосолсон дэлгэцийн тусламжтай бичлэг үзэнгээ юм унших. Эсвэл өөр хэн нэгэнтэй чатлах интернэтээр аялах боломжтой.
23. Шинэ iPad гарны байрлал
iPad гарны байрлал дээр cut , copy , paste , текст тодосгох доогуур зураас оруулах гэх мэт боломжууд нэмэгдсэн байна. Түүнчлэн файл хавсаргах зураг оруулах товчлуур нэмэгдэж.
24. Hand off
Hadoff горим App switcher дээр дэлгэцийн доор байрладаг болсон. Та Hand off горимд байгаа аппыг дээшээ чирч гаргаж болно.
























No comments:
Post a Comment