Tuesday, June 9, 2015

Apple шинээр iOS 9 үйлдлийн системээ танилцууллаа

8 - аас 9 шилжих шөнө Улаанбаатарын цагаар шөнийн 2 цагт Apple - н шинээр гаргасан бүтээл шинэчлэлтээ Apple бүх хөгжүүлэгч нар болон дэлхий дахинд танилцуулах үйл ажиллагаа ' WWDC ' - г амжилттай зохион байгууллаа. Маш олон тооны шинэчлэл сайжируулалт шинэлэг санаанууд гарч ирсэн юм.




Эндээс хамгийн онцлох нь iOS 9 үйлдлийн систем байлаа. iOS 9 систем хэд хэдэн шинэчлэлт хийгдсэн бөгөөд дараах шинэчлэлтүүдийг өөртөө агуулж байна. Мөн тус систем нь албан ёсоор software update болон install хийх боломжтойгоор ирэх намар гарах болно.


• Siri хүртэл 40% илүү хурдан, 40% илүү үнэн зөв байна.



• Та Siri - с ямар ч сэдвээр асуулт асууж болно.



• Таны утас ямар байршилд байгааг мэдэрч чадна жишээлбэл та машиндаа залгахад сүүлд тоглуулагдсан жагсаалтыг санал болгоно.



• Та Цагалбар дээрээ байршил хадгалах боломжтой бөгөөд Явах хэрэг гарвал танд сануулах болно.


• iOS 9 танд илүү нарийвчилсан хайлтыг санал болгож байна. Жишээлбэл : Netflix кино , мөн шинэ мэдээлэлийг аппликэйшн дотроос хайж чадна.


• Safari хөтөч дээр харсан ямар нэг зүйлийг та хадгалах боломжтой. Үүнийгээ хэзээ харуулахаа дээрээс нэмж хэлж болно.

• Notes дээр зөвхөн текст хадгалдаг үеийг халсан checklist , to-do-list буюу хийх ажлын жагсаалтийг Notes дээр хадгалж болно. Мөн таны бүх төхөөрөмж дээр Нэг Notes байх болхоор утас дээрээ хадгалсан контент таны бусад төхөөрөмж дээр ч мөн адил хадгалагдах болно.


• Газрын зураг дээр шинэ Транзит харах автобус, галт тэрэг, метроны болон төмөр замын гатлага зэрэг нийтийн тээврийн чиглэл багтана. Дэлхийн 10 томоохон хот, Хятад даяар 300 гаруй хотод одоогоор нарийвчлалтай гаргана.


• Apple - н шинээр хөгжүүлсэн News аппликэйшн бүх төрлийн сэдвээр хүссэн мэдээлэлээ баталгаатай эх сурвалжаас авах боломжийг бүрдүүлж байна.



• Текс бичиж байхад хуулах 'copy' бүрэн эхээр хуулах 'cut' дахин ашиглах 'paste' гэх мэт үйлдэлүүд тодоруулах доогуур зураас оруулах зураг оруулах тэмдэглэх гэх нэмэлт тэмдэгтүүд орсон.


• Хэрэлгэж буй аппликэйшнуудын дунд шилжих шинэ загвар

• Нэмэлтээр илүү хурдан ажиллах боломж хөдөлгөөн дүрс түргэн ачаалах хурдан скролл хийх гүйх үйлдэлүүд нэмэгдсэн.


• Зөвхөн iPad дээр дэлгэцээ хувааж ашиглаж болно.

• iPhone 6 баттарэй сүүлийн хэмжээгээ 1 цагын турш хадгалж цэнэглүүлэх боломж олгосон.
• 2 шатлалтай Apple ID нууцлал

• iOS 9 суулгахад төхөөрөмж дээр үлдэх сул цай iOS 8 - с илүү үлддэг болсон.

• Хөгжүүлэгч нарт зориулсан нэмэлт API : GameplayKit, Model I/O, and ReplayKit нэмэгдсэн

• Health аппликэйшн эрүүл мэндийн тандалт хийхдээ илүү нарийвчлалтай хийнэ

• HomeKit багц нэмэгдсэн гэрийн цахилгаанжуулсан төхөөрөмжийг автоматжуулж чадна.

• Carplay үйлчилгээ өмнөхөө бодвол илүү нягт ажиллах чадвартай сайжируулалт хийгдсэн

• Swift програмын хэл нь энэ жилийн сүүлээр 'open source' болон iOS , OS X, Linux дээр

Хөгжүүлэгч нарт зориулсан загвар цацагдсан, нийтийн туршилтийг загвар энэ сарын сүүлээр гарна. Бүх нийтэд зориулсан загвар ирэх намар гарна.

iOS 9 дэмжих төхөөрөмжийн жагсаалт



No comments:

Post a Comment