Monday, March 23, 2015

Гар утасны шилэн наалт шинэ технологи

 Бидний өдөр тутмын хэрэглээ болох гар утасны дэлгэц хамгаалах олон төрлийн наалт байдаг. Сүүлийн үед манайхан шилэн наалтыг өргөнөөр хэрэглэх боллоо. Дэлгэцийг хамгаалж байгаа шилэн гадаргуутай наалтны ерөнхий үйлчилгээ нь сэв толбо үүсгэхгүй дэлгэцийг бүрэн бүтэн хамгаалсанаар эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэж үздэг.





Шилэн наалтны бүтэц ямар байдаг вэ?

Энгийн нүдээр хархад шил мэт тунгалагаг наалт нь өөр дотроо 6 төрлийн давхаргатай бөгөөд энэ бүгд таны утасны дэлгэцийг хамгаалахдаа өөрийн гэсэн үүрэгүүдтэй.



Шилэн наалтны давуу тал

• Дэлгэцний нийт хамрах хүрээг бүхлээр нь хамгаална.
• Зурах зүсэх боломжтой аливаа нэг мэсийн зүйл түлхүүр гэх мэт материалаг биетээс хамгаална
• Өндрөөс унах, хурц үзүүртэй зүйл дээр унах үед хамгаалдаг
• Гадаргуу нь гөлгөр, гулсамтгай тул толбо зураас үүсэхгүй, дэлгэцний нягтаршилд нөлөөлөхгүй
• Тоос шороо тогтохгүй, хурууны хээ гарахгүй
• Нян бактери үржихгүй, эрүүл мэндэд тустай

Дэлгэц хагарах хэмжээний хүчтэй унасан нөхцөлд шилэн наалт өөрөө хагарч дэлгэцээ аварч үлддэг учир эдийн засгийн хэмнэлттэй.

Сул тал нь юу вэ?

Ерөнхий наалтны эргэн тойрондох захын хүрээ ирмэг хэсэгт иртэй үзүүртэй даац хэтэрсэн зүйлсээр цохилт өгхөд цуурах сэтрэх магадлалтай.

Гар утасны дэлгэцийг яагаад сайн хамгаадаг вэ?

Үндсэн утасны дэлгэцэн дээр даралт өгөх даацыг шилэн наалт өөр дээрээ бүгдийг төвлөрүүлж саармагжуулдаг. Жишээ нь таны утас өндрөөс унах тохиолдолд газарт тодорхой хэмжээний даацаар унадаг. Тэр хэмжээгээрээ доргилт нь наалт хэсэгт төвлөрдөг юм. Тэрнээс гадна наалдамхай давхарга нь дэлгэцэндээ жигд тархаж наалдаж өгсөнөөр хамгаалах чадварыг илүү нэмэгдүүлдэг.


Гөлгөр тосон давхарга нь гулсамтгай чанартай болхоор иртэй, үзүүртэй зүйлсээр зурахад зурагдахгүй.



Дашрамд дурдахад манай дэлгүүрт хамгийн хямдаар худалдаалж байна.

No comments:

Post a Comment