Загвар

iPad Air болон iPod touch 5 хийц загвартай адилхан дугуйрсан, нимгэн ирмэгтэй болжээ. Хоёулаа өмнөх загваруудаас нимгэн болсон. iPhone 5S 7.6 мм зузаан байдаг бөгөөд iPhone 6 нь 6.9 мм, iPhone 6 Plus нь 7.1 мм тус тус хэмжээтэй.
Дэлгэц
Дэлгэцний технологи дээр iPhone 6 , iPhone 6 Plus нь Retina HD гэх шинэ нэршил гаргаж ирсэн бөгөөд өмнөх Retina дэлгэцийг сайжируулан илүү тод дүрслэл харуулаж чадах дэлгэц бүтээсэн юм. Phone 6 1334 x 750 (326ppi), iPhone 6 Plus 1920 x 1080(401ppi) тус тус үзүүлэлттэй болсон.
PPI " Pixels per inch " гэдэг нь нэг инчид агуулагдах пиксел хэмжээ гэсэн үг юм.
Дотоод эд анги
iPhone 6 , iPhone 6 Plus дотроо Apple-ын шинэ 64 битийн А8 процессортой. Анх гарч байсан iPhone-ы загвараас 50 дахин илүү хурдтай. Тоглоомын графикыг гайхалтай сайн дүрслэх чадвартай болсныг Apple нээлтэн дээр дурдаж байсан. Түүнчлэн тусдаа М8 хэмээх туслах процессортой болсон нь хөдөлгөөний хурд, алхам, барометр, өгсөлтийн өндөр зэрэг мэдээллүүдийг боловсруулах зориулалттай.
Камер
![]() |
| камер шинчлэлт |
Focus Pixels : Энэхүү мэдрэгч нь iPhone 5s фокус тохируулах хурдаас 2 дахин их мөн мэргэжлийн аппарад DSLR дээрхи технологи ашиглаж хийсэн
Шинэчлэлтүүд : хүний нүүр таних функц, зураг тогтворжуулагч зэрэгтул илүү тод, “сүнсгүй” зураг авах боломж олгоно. Бас гэрэл муутай орчинд сайн ажилладаг энэ нь True Tone гэрэл тусламжтай авагдах боломжтой юм.Burst Slefies : шинэ нэмэлт нь нүүрэн талийн камераар олон зураг авах боломжийг олгож байгаа юм.
iPhone 6 , iPhone 6 Plus нэмэгдсэн онцлог
![]() |
| NFC уншигч нь утасгүй холбогдож төлбөр хийнэ |
Шинэ iPhone утаснууд нь NFC (Near Field Communication) технологитой гарснаар төлбөр тооцооны шинэ хэрэгслийг бий болгосон байна. Энэ нь богино зайнд утасгүйгээр мэдээлэл дамжуулах технологи бөгөөд гар утсаараа зориулалтын POS машинд ойртуулан төлбөр гүйцэтгэх боломжтой ажээ.
Камер сайжируулалт
Сонгогдсон объект дээр тогтсон фокус нь тухайн объектынхоо хөдөлгөөнийг автоматаар дагадаг. Объект нь нүүрэн талд эсвэл ар талд байхаас үл хамаараад ийнхүү фокус нь дагаж тааруулагддаг гэнэ.
![]() |
| объектынхоо хөдөлгөөнийг автоматаар дагадаг |
iPhone 6 Plus, iPhone 6 - аас ялгарах онцлог
Оптик дүрс тогтворжуулагчтай
энэ нь хөдөлгөөнтэй, доргилттой орчинд дүрс бичлэг хийх түүнчлэн гэрэл зураг авсан ч дүрс маш чанартай гарах чадвартай юм.
![]() |
| оптик дүрс тогтворжуулагч ялгаа |
Батарей зарцуулалт харьцангүй бага

Дэлгэц эргэх боломж
iPhone 6 Plus зөвхөн босоо хэмнэлээс доошоо 90 градус эргэх боломжтой бөгөөд энэхүү үйлдэл нь 5.5 инч илүү том дэлгэцийн давуу талыг олгож байгаа юм.
iPhone 6 хэдий хэмжээний ачаалал даах бол
iPhone 6 нугардаг гэсэн хэрэглэгчидийн буруу ташаа ойлголтуудаас үндэслэж энэ талаар bloombergtv дээр бичигдсэн нийтлэлээс хүргэж байна
iPhone 6 Plus гар утсанд хөндлөнгөөс 40 килограммын ачаагаар даралт өгөхөд нугарч эхэлсэн бол iPhone 6 нь 32 килограммыг тэсвэрлэсэн байна. Судалгаагаар iPhone 6-г нугалахад өмдний халаасанд хийж нугалахаас илүү хүч орж байгааг онцолжээ. дэлгэрэнгүй эх сурвалж









No comments:
Post a Comment