Sunday, October 19, 2014

iOS 8.1 update 10 сарын 20 өдөр цацагдах болно.

iOS 8 системийн хамгийн томоохон засвар сайжируулалт хийгдэх загвар болох iOS 8.1 маргааш буюу энэ сарын 20-ны өдөр гарах юм. Apple iOS 8 систем дээр шинээр нэмсэн өөрчлөлтөөс илүүтэйгээр засаж сайжируулж байгаа юм. Хөгжүүлэгчидийн гарны байрлалууд дээр гараад байгаа жижиг сажиг алдаануудыг засварлаж байгаа ажээ




Apple төлбөр тооцооны шинэ систем болох  Apple Pay iOS 8.1 beta 2 дээр одоогоор нэмэгдсэн.

Хэрэглэгчидын хамгийн их тулгамдаад байгаа Camera roll дээр зурагнууд харагдахгүй байсан асуудал мөн iOS 8 холбоотой гараад байсан алдаанууд  одоогоор

 iOS 8.1 beta загварууд дээр засварласан болхоор iOS 8.1 дээр өмнөх загварууд дээр гарсан дийлэнхи алдаа нь beta "туршилт загвар" дээр засагдаад явж байна.

Сүүлд iOS 8.1 beta 1 дээр хуучин iOS 7 дээр байсан Camera Roll - г буцаагаад нэмсэн юм. Энэхүү асуудал дээр ихэнхи хэрэглэгч нар сэтгэл гонсгор байсан бөгөөд iOS 8 болгосон дийлэнхи хэрэглэгчидэд утасны зурагнууд шалтгаангүй устах мөн харагдахгүй гэх зэрэг алдаанууд илэрч байгаа талаар хэрэглэгч нар ихээхэн гомдоллож байгаа юм.





















Үүнтэй зэрэгцэн iKon.mn 3rd party keyboard - н шинэчилсэн загвар гарсан бөгөөд өмнөх загвараасаа илүү хурдан. Түүнчлэн товчнуудийн зай  стандарт English гарны байрлалтай ижил бөгөөд хэрэглэгчид үсэг дарах үед андуурч дарагдах мөн дээрээс нь давхар дарагдах эрсдэл илүү багассан байна.





















Apple шинээр iCloud Photo library дотор хуулагдсан зурагнуудыг үзэх боломжтой шинчлэлт хийсэн нь http://beta.icloud.com дээрээс харах боломжтой. Одоогоор зөвхөн beta "туршилт" загвар дээр энэхүү шинээр хийгдсэн нэмэлт тохиргоо нь ажиллах юм.



No comments:

Post a Comment