Өнгөрсөн 7 хоногт Францийн Nowhere Else сайт iPhone 6-гийн хайрцганд орох гарын авлагыг Хятад дахь найдвартай эх сурвалжаас олсноо зарлаж байсан юм.
Nowhere Else өмнө нь iPhone 5s талаар мэдээлэл тараасан бөгөөд энэ нь баталгаажсан юм мөн энэ удаа мөн адил баталгаажлаа
![]() |
| iPhone 6 хайрцаганд байрлах зааварчилгаа |
Мөн үүнтэй холбоотойгоор Apple төблөрийн системээ сайжируулж эх сурвалжуудын мэдээлж буйгаар бол iPhone 6 нээлтээс өмнө гол нь төлбөрийн системийн компаниудтай гэрээ байгуулсан байна.
Тодруулбал American Express, Visa, Mastercard гурав үүнд багтаж байна.
Ингэснээр iPhone нь төлбөрийн картнуудын мэдээллийг өндөр нууцлалтай хадгалж, төлбөр тооцоо хийх гол тулгуур хэрэгсэл болох юм.
Энэ тухай Recode, Bloomberg зэрэг мэдээллийн хэрэгслүүд дурдсан байна.
China Daily сонинд мэдээлснээр Хятадын хамгийн том үүрэн холбооны оператор iPhone 6 утасны урьдчилсан захиалгыг авч эхэлсэн ажээ.
Одоогоор ямар нэг албан ёсны мэдээлэл Apple хараахан нийтэд ил гаргаагүй бөгөөд нийт таамаг дээрээс үзвэл 4.7 инч болон 5.5 инч гэсэн 2 загвар бид бүхэнд танилцуулагдах магадлалтай байна.
Мөн хэдий хэмжээний ам.доллараар худалдаанд гарах ямар ч баттай мэдээлэл гараагүй байгаа юм.


No comments:
Post a Comment