1.Илүү өргөн хүрээний санамж
Notification буюу санамж нь танд шинээр ирсэн ямар нэг мэдэгдэл болон текст мессэж цахим шуудан мөн одоо ойрын хугацаанд болох гэж байгаа үйл явдалыг сануулдаг билээ. Тэгвэл та iOS 8 системийн тусламжтай шинээр ирж байгаа мэдээлэл мэдэгдэл бүрт шууд хариу өгөх мөн тухайн мэдээлэлийг удирдах зохицуулах бүрэн боломжтой байгаа нь онцлог юм.
2. Батарей хяналт
Та өөрийнхөө утасны батарей зарцуулалтийг хянах бүрэн бололцоотой байдаг. Мөн батарей зарцуулалт гүйдэлийг хянаж байдаг indicator "хэмжигч" дэлгэцний status bar "мэдээлэлийн хэсэг дээр харагддаг" тэгвэл iOS 8 системийн онцлог нэгэн давуу тал нь та ямар аппликэйшн нийт баттерайны хэдэн хувийг зарцуулсан талаар нарийн статистик мэдээлэл авах боломжтой байдаг байна. Үүний тулд Settings хэсэг дээрээс General > Usage > Battery Usage хэсэг дээрээс бүрэн мэдээлэл авах боломжтой
3. keyboard гарны байрлал нэмэх
Apple iOS 8 систем дээр хэрэглэгч өөрийн дурын сонгосон хөгжүүлэгчийн бүтээсэн гарын байрлал шаиглах бололцоотой байдаг. Дашрамд дурдаха ikon.mn хамт олон монгол крилл үсэгний аппликэйшн iOS 8 дээр амжилттай хийж гаргасан билээ.
4. Камерний секунд тоологч
Хамгийн энгийн мөртлөө их хэрэгцээт шинчлэлт яахын аргагүй камерний секунд тоологч билээ 3 болон 10 секунд дээр тохируулах боломжтой энэхүү тохиргоо нь сонгосон секундээс хамааран секунд дуусах агшинд зураг дарах боломжтой байдаг.
5. Дэлгэц эргэх боломж
iOS 7 системтэй хэрэглэгч нар ямар нэг контент унших үедээ хэвтээ горимд "landscape" унших бололцоотой байдаг. Харин iOS 8 дээр нэмэгдсэн нэгэн шинчлэлт нь iPhone 6 Plus хэрэглэгч нар дэлгэцээ хэвтээ горимд ашиглах боломжтой
6. Сүүлд харилцсан хүмүүсийг харуулах
Та утасныхаа Home товч дээр хос даралт хийх буюу хоёр удаа дарах үед multitasking буюу идэвхтэй дараалалыг харуулдаг билээ эндээс та нийт ашиглаж байгаа аппликэйшнг нэгэн доор харах боломжтой байдаг. Тэгвэл iOS 8 дээр таны хамгийн сүүлд идэвхтэй харилцсан хүмүүсийн зураг болон нэр харагддаг болсон бөгөөд та мессэж явуулах болон залгах хүнийхээ зураг эсвэл зураг оруулаагүй нөхцөлд нэрнийх нь үсэг дээр дараад дээрхи үйлдэлүүдийг гүйцэтгэж болно.
7. Зураг болон дүрс бичлэг бусадтай хуваалцах
Та iOS 8 дээр нэмэгдсэн энэхүү шинчлэлтийн тусламжтай зураг болон дүрс бичлэгийг өөрийн найзуудтайгаа мессэжээр хуваалцах мөн түргэн хугацаанд богино хэмжээний дүрс бичлэг явуулах боломжтой.
8. Гулгуулж устгах
Өөрт шинээр ирсэн цахим шууданг маш хурдан хугацаанд устгах боломжийг энэхүү жижиг шинчлэлт танд олгох бөгөөд та шинээр ирсэн цахим шуудан аль эсвэл цахим шуудан ирвэл устгах мөн тэмдэг тавих бололцоотой. Үүний тулд ямар нэг өөрчлөлт оруулах гэж байгаа ирсэн цахим шууданг гулгуулж устгах тэмдэглэх гэсэн сонголтуудаас сонгож болно.
9. Харилцагчийн мэдээлэл харагдах
Таны ямар нэг харилцагч буюу харилцааны хүн танд майл бичхэд нэрний доор байрших хаяг болон оршин суугаа хаяг гэх мэт мэдээлэл харагддаг болсон.

Multitasking буюу идэвхтэй дараалалын тусламжтай та цахим шуудангаа нэг цонхонд харах түүнчлэн хялбархэн цахим шуудангаа шалгах мөн шинээр майл бичих боломжтой энэ бүгд нэг нүүрэнд харагдах болно.
11. Ухаалаг хайлт
Дэлгэц дээрээ хуруугаараа гулгуулахад хайлт гарч ирдэг билээ тэгвэл энэ удаа энэхүү хайлт нь зөвхөн тус төхөөрөмж дотроос биш интернэт сүлжээнээс хайлт хийх бодит цаг realtime байгаа мэдээлэлийг танд төвөггүйхэн харуулах чадвартай
12. Байршилаа хуваалцах боломж
Одоо уулзах гэж буй найзууддаа байгаа байршилаа харуулах. Түүнчлэн уулзаж газартаа очих хүртэл та байгаа байршилаа мэдэгдүүлэх боломжтой зам түгжирсэн байх үед энэ их хэрэгтэй бөгөөд мэдээлэл өгсөн хугацаа зайнаас хамаарч газрын зураг дээр таны байгаа байршилуудыг таны найзуудад харуулах боломжтой.
13. Дуут мессэж
Зөвхөн текстээр бус дуу хоолойгоор богинохон хэмжээний мессэж явуулах боломжтой хэн нэгэн найзруугаа мессэжээр төрсөн өдрийн мэнд хүргье гэж бичихээс илүүтэйгээр дуут мессэж явуулах нь илүү сонирхолтой санагдах бизээ
14. Зураг засварлах
Та iOS 8 дээр нэмэгдсэн маш нарийн тохиргоотой багажийн тусламжтай зураг өнцөг өөрчлөх мөн хасах гэх зэрэг үйлдэлүүдийг төвөггүйхэн хийж болно.
15. Time-lapse/Slow-Mo
Apple iOS 8 хэрэглэгч нарт дээр дүрс бичлэг илүү өргөн хүрээнд хийх боломжтой бичлэг удаашируулах мөн цаг хугацааны урсгал гэсэн хоёр төрлийн шинчлэлт нэмсэн юм.














No comments:
Post a Comment