Tuesday, June 3, 2014

iOS 8 дээр нэмэгдсэн шинэчлэлтүүд

Өнөөдөр манай цагаар шөнийн 1 цагийн үед Apple өөрсдийн хөгжүүлэгч нарт зориулсан уулзалт зөвөлгөөн шинэ бүтээгдэхүүн танилцуулгаа хийсэн юм.
Apple шинээр гарсан програм хангамж болон шинэ шинэ санаануудаа үзэгч олодн мөн дэлхийд өнцөг булан бүрт оршин суугаа хэрэглэгч нартаа шууд цацсан юм.
Энэ удаа шинээр ямар нэг төхөөрөмж нийтэд цацагдаагүй бөгөөд ирэх намар гарах нь нэгэнт тодорхой болсон юм




Танилцуулагдсан шинэ технологи шинэ санаанууд:

iOS шинэ хувилбар

Mac OS X шинэ хувилбар 10.10 Yosemite




iCloud Drive, энэ нь яг Dropbox-той ижилхэн файлуудаа хадгалах үйлчилгээ
iPhone-oo Mac компьютертэйгээ холбосноор,
Mac дээрээсээ утасны дуудлага хийх, хариулах боломж буюу нэг ЦОГЦ үйлчилгээ

iMessage-ын шинэ боломж, дуу болон дүрстэй мэссеж илгээх

HomeKit нэртэй гэрийн автоматжуулалтын систем

Swift, аппликэйшн хөгжүүлэх илүү амар багаж хэрэгсэл шинэ технологи
Metal, iPhone/iPad-д зориулан 3D тоглоом хийх багаж хэрэгсэл



iPhone-д зориулсан HealthKit аппликэйшн, эрүүл мэнд,
фитнессын төхөөрөмжүүд холбож, утаснаасаа өөрийгөө хянах боломж


Хөгжүүлэгчдэд зориулсан туршилтын хувилбар "beta"  татаж авах боломжтой байгаа. Харин нийтэд албан ёсоор ирэх намар гарах юм.

iOS 7 дээр үндсэн график интерфайс шинчлэгдсэн болхоор энэ удаа онцын өөрчлөлт ороогүй гэхдээ хэд хэдэн шинэлэг зүйлс өөртөө агуулсан

iOS шинэчлэлт Үүнд:



- Хөгжүүлэгчдэд өөрийн гэсэн widget хийж Notification харуулах боломж олгож байгаа юм.Энэ нь та ямар нэг refresh хийхгүйгээр шууд шинчлэгдэх мэдээлэл "realtime" хийдэг жижиг програм Notification center дээр байрлуулах боломжтой

HealthKit фитнесс, эрүүл мэндийн аппликэйшн нь Аpple-аас өөр олон төрлийн төхөөрөмжүүдтэй холбогдож, биеийн эрүүл мэндийн хяналтыг хийх боломжтой

- iPhone, iPad дээр Mail app дотроо майлыг уншсан, уншаагүй зэргээр тэмдэглэхдээ хуруугаа нэг удаа хөдөлгөхөд хангалттай

- Хамгийн их харилцдаг хэрэглэдэг дугаарын дэвтэр "contact" руугаа Home товчоо давхар дараад орно боломж нэмэгдсэн.


Шинэ Handoff функц нь iOS, OS X хооронд үзэж байгаа веб сайтаа яг байгаагаар нь дамжуулж хэрэглэх боломж танд олгох болно

Нээлттэй байгаа майл-с бусад майлыгээ харах боломжтой
iCloud Drive-ыг ашигласнаар таны бүх Apple төхөөрөмж дундаа shared драйвертай болно.

Spotlight Search өмнө нь зөвхөн төхөөрөмж дээрээ хайлт хийдэг байсан бол одоо хайлтыг

Фото зураг засварлахад илүү хялбар болсон. Үзэж байгаа зургийнхаа гэрэл, тодрол, хурц, өнгө зэргийг шууд засаж болно. 


Мөн зурагнуудаа хаана авсан, хэзээ авсан зэргээр хайх өргөн боломжтой болжээ.




Мессэжийн хувьд зарим нэг хэрэгцээгүй мессэжийг “Do not disturb” хийх мөн блоклох боломж
нээгджээ. Мөн шинэ микрофоны товчыг дарж яриагаа бичээд текст болгон илгээж боломжтой
Siri дуу хоолойгоор удирдах системд Shazam хөгжим таних функц нэмэгдсэн болхоор ямар нэг дууг утсандаа сонсгоход тэр дууны тухай бүх мэдээлэл гарч ирж бүр iTunes-ээс линкийг нь олж өгнө.

Family Share боломж нь гэр бүлийнхээ хүрээнд зураг, календар, ремайндэр зэргээ хуваалцдаг болгоно. Мөн нэг аккаунтаар өөр өөр төхөөрөмж дээр апп, контент зэргийг татаж хэрэглэх боломжтой.

Хөгжүүлэгчид өөрсдийн шинэ keyboard драйверыг нэвтрүүлэх боломжтой болсон. Мөн Touch ID, хурууны хээ таних системыг ч ашиглан апп хөгжүүлэх боломж нээгджээ.


iOS 8 ямар iPhone дээр суулгах боломжтой вэ?

Энэ удаа iPhone 4 iOS 8 дэмжих жагсаалтаас хасагдсан 



No comments:

Post a Comment