iOS 8 дээр шинээр нэмэгдэх өөрчлөлт
Healthbook аппликэйшн
![]() | |
Apple Samsung-тай ижилээр мөн адил фитнесс аппликэйшн бүтээгдэхүүн хэрэглэгчийн эрүүл мэндэд анхаарал тавих магадлалтай талаар apple мэдээлэл бичдэг сайтууд ихээр мэдээлж байгаа Энэ мэдээлэл ч мөн адил үнэний ортой байх магадлал өндөр байгаа юм.
Passbook аппликэйшнтэй ижил интерфайстай тус аппликэйшн нь хэрэглэгчийнхээ калор болон жин хасалт алхалт тоолох гэх мэт танд хэрэгтэй бүх төрлийн хяналт хийх чадвартай юм.
Мөн дээрээс нь цусан дахь сахарын хэмжээ болон зүрхний зохилт амьсгалын тоог хэмжих чадвартай юм
|
Apple Maps
![]() |
| Apple Maps загвар |
Apple Maps ажиллах чадвар нь илүү боловсронгүй болох бөгөөд Google Maps системтэй ижилээр илүү боловсронгүй дэлгэрэнгүй болох магадлал өндөртэй байгаа юм.Ялангуяа таны байгаа байршилаас хамаарч очих байршилыг олоход зам зааж өгөх боломжтой боловсруулсан системтай байх боломжтой
Siri
Мөн Apple Maps дээр байгаатай адилаар системийн шинчлэлт болон илүү боловсронгүй байдал нэмэгдэх боломжтой гэж мэдээлэгдэж байгаа бөгөөд одоогоор Shazam аппликэйшнтэй ижилээр явж буй дууны дуучин тухайн дууны нэр мөн ямар цомогт багтсан талаар мэдээлэл өгөх бүрэн боломжтой болох талаар мэдээлэл цацагдаж байгаа юм.Мөн зөвхөн apple аппликэйшнээс Siri таны хэлсэнээр мэдээлэл авах бус бусад ижил төрлийн аппликэйшнээс таны тушааснаар мэдээлэл авах таны тушаалыг гүйцэтгэх боломжтой байх аж
iTunes Radio and HD audio
Apple iTunes Radio үйлчилгээ хамрах хүрээ томорч мөн HD формат дууг тоглуулах боломжтой хэрэв та энэ үйлчилгээг авахыг хүсвэл үнэгүй бөгөөд гагцхүү та өөрийн apple id байршилыг USA болгож байж ашиглах боломжтой байдаг.
Preview болон Text Edit
Mac хэрэглэгчид энэхүү аппликэйшны талаар сайн мэдэх бизээ түргэн хугацаанд зураг харах Preview аппликэйшн мөн Text edit ашиглаж pdf зэрэг оффисийн файлуудыг харах боломжтой
Тус аппликэйшн нь iOS 8 дээр нэмэгдэж магадгүй байна.
Дашрамд дурдхад www.iphone.mn/wwdc дээр шууд дамжуулах live stream байрлуулсан байгаа





No comments:
Post a Comment