Зураг дарахад болон авахад зөвхөн megapixel чухал биш бөгөөд өөр хүчин зүйлүүд байдаг. Би мэргэжлийн зурагчин биш болохоор өөрийнхөөрөө уншаад ойлголтоор тайлбарласан байгаа зарим зүйл дээр алдсан бол сэтгэгдэл үлдээгээрэй.
Ерөнхий мэдлэг
iPhone 4 , 4s , 5, 5c ,5s зураг авах чадамж олон MP "megapixel" хэмжээ
iPhone 4 - 5mp megapixel
iPhone 4s - 8mp megapixel
iPhone 5 - 8mp megapixel
iPhone 5c - 8mp megapixel
iPhone 5s - 8mp megapixel
Pixel гэдэг нь энгийнээр ол нэг зурагт эзлэх цэг буюу 1 pixel 1 цэг жишээлбэл iPhone 5s 3264 × 2448 хэмжээтэй
8 MP "megapixel" 3264 × 2448 = 7,990,272 ширхэг pixel дүрслэгдсэн гэсэн үг
1 megapixel ойролцоогоор 1,000,000 pixel өөртөө агуулдаг
Дэлгэрэнгүй мэдээлэл
http://en.wikipedia.org/wiki/Pixel
Sensor буюу мэдрэгч
iPhone 4 - 1/3.2"
iPhone 4s - 1/3.2"
iPhone 5 - 1/3.2"
iPhone 5c - 1/3.2''
iPhone 5s - 1/3''
зэрэг тоонууд нь мэдрэгчийн диагоналийн уртыг заадаг
Өрц буюу "aperture" тэмдэглэгээ "f"
Дурангаар орж ирсэн гэрлийг өрцний нүх хянадаг. Өрцний утга нь хичнээн их гэрэл дамжин өнгөрөхийг заадаг. Эртнээс f/2.8, f/16, гэх мэтээр илэрхийлж байж
iPhone 5s aperture : ƒ/2.2
зүүн талын зураг өрц f/2.8, баруун талын зураг өрц f/8.0
iPhone 5s megapixel өмнөх загваруудтай ижил байгаа хэдий ч авах хүрээ болон sensor нь 15% нь илүү байдаг.
![]() |
| 2013 он iPhone 5s танилцуулга дээр f/2.2 өрцний тухай |
Дэлгэрэнгүй мэдээлэл:
http://en.wikipedia.org/wiki/F-number
http://en.wikipedia.org/wiki/Aperture
Одоо харин iPhone дээр байдаг зураг авахад мэдэх шаардлагатай нэмэлтүүдийн талаар дурдъя
HDR буюу HDR тухай
HDR нь "High Dynamic Range" буюу өндөр чадамжит динамик хүрээ бөгөөд нэг ёсондоо авсан зураг таны утас HDR болгохдоо гэрлийн автоматаар тохируулах болон нарийн жижиг хэсгүүд зураг авахад өнгө гэрэл сайн харагдах юм.
Жишээлбэл iPod 5 авсан зураг @imore сайт
Мөн iOS 7.1 дээр HDR автоматаар оруулах боломжтой болсон
![]() |
| HDR асаасан болон асаагаагүй үеийн авсан зургийн ялгаа |
Дүрс тогтворжуулагч буюу Optical image stabilization
энэ нь зураг авахад дүрсний сарнилгүй тогтворжсон дүрстэй зураг авахад хэрэг болдог
Дүрс тогтворжуулагчтай болон тогтворжуулагчгүй ялгаа
![]() |
| дүрс тогтворжуулагчийн ялгаа |
дээрх хоёр томъёо бол iPhone бүх загварууд дээр байдаг
iPhone 5s хос гэрэл нь гэрэлгүй орчинд зургийг илүү буулгах ба гэрэл мэдрэх чадвар нь өмнөх загваруудаас 33% илүү
Хэрхэн сайн гэрэл зураг авах вэ?
Та зураг авахдаа юу авах гэж байгаа мэдээжийн хэрэг чухал бөгөөд гол авах хэсгээ илүү тод харуулах мөн өрц зурагний хөшигөө тааруулах бол гол авах хэсэг дээрээ буюу дэлгэц дээрээ дарж фокус тааруулах хэрэгтэй дөрвөлжин шараар таны дарсан хэсэгт утасны камер автомат фокус тааруулалт буюу таны хуруугаараа дарсан хэсэгт фокусаа тааруулдаг байна
Фокусаа тааруулсны дараагаар утсаа хөдөлгөөнгүй байлгах бөгөөд таны утас дүрсээ тогтворжуулахад дэлгэц дээр AE/AF LOCK гэж гарч ирдэг энэ нь дүрсийг тогтворжуулсан мөн фокус таарсанг илтгэж байгаа таны утас яг таны хуруугаараа дарж тааруулсан фокс дээр дүрсээ тогтворжуулсан байгааг харуулж байгаа юм.
Дүрсийг тогтворжуулсний дараа болон зургаа авахад болно гэж үзвэл та зургаа авах ёстой :)
Зургаа авч дуусаад iOS 7 зураг засварлах нэмэлт эффектүүд болон мөн та өөрийн дурийн аппликешн ашиглаж засварлаж болно.
Нэмэлт
Гоё зураг авахын тулд мэдээж орчиноо сайн мэдэрч авах бөгөөд бас хөдөлгөөнтэй авах хэрэгтэй байх гэж би хувьдаа бодож байна. Та мөн байгалийн зураг авахыг хүсвэл HDR асааж авбал илүү гоёмсог авах болно. :)
Нэмэлт линз хийвэл илүү гайхалтай зурагнуудыг та авах болно.
iPhone-р авсан зураг
Зургийг: jimrichardsonng
iPhone 5s ашиглаж авсан









No comments:
Post a Comment