Wednesday, May 14, 2014

Beats Apple-ийн эзэмшилд

Beats Apple-ийн эзэмшилд
Apple компани 3,2 тэрбум америк доллараар Beats Electronics-ийг худалдаж авлаа.Реппер дуучин доктор Dre-гийн нэрээр алдаршсан дуу дугаралт сайтай чамин загвартай чихэвч гаргадаг Beats электроникс компани Алимний мэдэлд орлоо.

Beats-ийг дугаралтын гайхамшиг гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин Алим бол ухаалаг гар утас, энтертайнмент бизнесийн манлайлагч нь. Дуучид, продессорууд уян дискэн дээр дуугаа хэвлүүлэхээс илүү Алимны iTunes дэлгүүр дээр тавьж борлуулах нь илүү ашигтай давуу талтай гэж үздэг.
Харин Алимны энэ удаагийн алхам нь бусад үйлдвэрлэгчдээс илүү гарах галзуу санааг агуулж байгаа бололтой.
iPhone удахгүй Beats-ийн хамт дууны мангас болно. Зүгээр л мэдрээд үз... Beats by Apple

No comments:

Post a Comment