Saturday, May 10, 2014

Apple энэ жил юу хийх гэж байна вэ?

Apple энэ жил юу хийх гэж байна вэ?
Технологийн толгойлогчдын нэг болох алдарт apple брэнд энэ жилийн Q3 бизнесийн 3р улирал дээр шинэ бүтээгдэхүүнийн танилцуулага хийх юм.Үүнтэй зэрэгцэн сайхан хэд хэдэн сонирхолтой мөн хэвлэл мэдээлэлийг шуугиулсан үйл явдал хийгээд амжсан байна энэ талаар





Энэ жил iWatch
гарах магадлал маш өндөр байгаа бөгөөд шинжээчидын үзэж буйгаар бол apple ухаалаг цагны зах зээлд орох цаг нь нэгэнт болсон юм.

Саяхан Nike фирм өөрийн Fule Band зүүдэг төхөөрөмжийнхөө үйлдвэрлэлтийг зогсоосон нь энэ таамаглалыг улам үнэн бодитой болход тус нэмэр болж байгаа юм.Хамгийн сонирхолтой нь Apple болон Nike компаниуд хамтарч ажиллах тал дээр сайн харилцан ажилладаг. 

iWatch Concept загвар


Өчигдөр Apple Алдарт Beats брэндийг худалдаж авсан юм


Чихэвч үйлдвэрлэгч Beats Electronics-ыг Apple компани 3.2 тэрбум ам.доллараар  худалдаж авахаар хэлэлцэж байгаа тухай The Financial Times мэдээлсэн.Албан ёсны мэдэгдлийг ирэх долоо хоногт гаргана гэж байсан боловч

Dr.Dre болон түүний нөхөд энэ наймаагаа тэмдэглэж байгаа видео бичлэгээ  Facebook хуудсанаа тавьсан байна.


Энэ наймаа нь Dr'Dre - д 800 сая ам.доллар орж хип хопын ертөнцийн хамгийн баян хүн болох боломжтой аж






Твиттер хуудаснаа Nokia компанийн Камерний багын ахлах Apple-д ирэх сар ажилд орох болсоноо мэдэгдсэн юм.

Энэ талаар  9to5mac мэдээлэл хийсэн байна

Ari Partinen өөрийн твиттер хуудаснаа apple-д ажилд орох болсоноо мөн nokia-гаас гарах болсонг албан ёсоор мэдээлсэн юм.


Тэрээр багынхантайгаа хамт Nokia PureView камер болон 38 Megapixel  камерийг бүтээлцсэн юм
Ari Partinen албан ёсны жиргээ

Энэ бол мэдээс iPhone камерт дэвшил болохын үндэс болсон явдал юм...


iPhone 6 концепт загвар
Ирэх намар 8 сард 4.7" инч iPhone 10 сард 5.5" инч iPhone танилцуулагдах магадлал өндөртэй байгаа талаар 9to5Mac мэдээлэл хийсэн юм

No comments:

Post a Comment